Тусгай зөвшөөрлөө дахин хэвлээрэй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт маргаашнаас /2020.12.23/ шилжиж байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрлийн хуудасны загвар шинэчлэгджээ. Зөвшөөрлийг өмнө олгосон 15 чиг үүргийн байгууллагын тээврийн хэрэгслүүдэд л олгох бөгөөд QR кодоо www.smart.mn сайт руу нэвтэрч шинэ загвартайгаар дахин хэвлэж авах юм байна. Өмнөх тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн зөрчил олон гарч байсан тул энэ удаад зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамчийг мэдсээр байж ашигласан, худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах ” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас анхааруулжээ.